Loading...
Захирлын мэндчилгээ 2018-04-26T07:18:25+00:00

Барилгын бүх төрлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр хамтарч ажиллана.

Захирлын мэндчилгээ

Шинэ зууны шилдэг харилцаа болсон цахим ертөнцөөр дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Манай улсад барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед захиалагчийн хүсэл болон монгол улсын барилгын стандарт нормд нийцсэн, чанартай барилга байгууламжийг барьж гүйцэтгэхээс гадна ажилтнуудын ажиллах орчин, амьдралын байр суурийг дээшлүүлж ажиллах нь бидний зорилго юм.
Манай хамт олон санаа зорилго нэгтэйгээр бизнесийн түншүүд болон харилцагчдынхаа итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Энэ бүхний үр дүнд өнгөрсөн 10 жилд орон сууцны барилга, оффисын барилга, үйлдвэрлэлийн барилга, нефтийн барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж, арвин их туршлага хуримтлуулж, ажилтнуудаа сургаж чадвахижуулж чадсан юм.
Бид барилгын дүүргэгч материал элс хайрганы үйлдвэр болон гадна дотор хаалга, цонх, үйлдвэр болон гражийн автомат хаалга, хаалтны үйлдвэрүүдээр үйл ажиллагаагаа өргөтгөж, ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Манай компанитай хамтран ажиллах хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно.

Та бүхний ажилд амжилт хүсье.

Гүйцэтгэх захирал
Т.Хаш-Эрдэнэ

ХАМТРАН АЖИЛЛАНА

Орон сууцны, оффисын, үйлдвэрийн, нефтийн, усны барилга байгууламжийн угсралтын ажил үйлчилгээг чанартай хийнэ.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл холбоо барина уу?