Loading...
Компанийн тухай 2018-04-26T07:19:21+00:00

Барилгын бүх төрлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр хамтарч ажиллана.

Компанийн тухай

XXI зууны эхэн үеэс Монгол улсад орчин цагийн барилга байгууламж, авто зам, уул уурхайн салбар хөгжиж, бүтээн байгуулалтууд өрнөж эхэлсэн.
Улс орны хөгжил бүтээн байгуулалтад гар бие оролцож, хувь нэмрээ оруулах зорилгоор 2006 онд “Сайрам Булган” ХХК-ийг байгуулж, барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг Барилга угсралтын ажлын хүрээнд авч анхны барилга болох мансардтай, зоорийн давхартай, 5 давхар, 16 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, улсын комисст хүлээлгэн өгснөөр цаашид энэ чиглэлээр тасралтгүй, тууштай ажиллах урмыг авсан юм. Ингэснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж

  • 2010 онд БЗД-ийн 10-р хороонд Жөн Юан ХХК-ийн 5давхар, зоорийн давхартай, Оффисийн барилга, мөн оффисийн барилгын халаалтын тогооны барилга, бохир усны цооног, гадна шугам сүлжээ, хүн явж засвар үйлчилгээ хийх боломжтой төмөр бетонон сувгийн ажил;
  • 2010 онд БЗД-ийн 1–р хороонд 12 давхар зоорийн давхартай 108 айлын орон сууцны барилга угсралтын ажил;
  • 2011 онд Монгол Шанжин Орд ХХК-н Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших Цайрт төмрийн хүдрийн 1,300,000 тн/жил хүчин чадалтай уул уурхайн цогцолбор барилга байгууламж барих тендерт оролцон ерөнхий гүйцэтгэгчийн эрх авч 2011-2012 онд уурхайн барилга байгууламжийн туслах 9 барилгa байгууламжууд /Оффис, Зочид буудал, Цайны газар 2ш, Баяжуулах ажилчдын байр, Халуун усны байр, Авто граж, Лабораторийн барилга, Сэлбэгийн агуулахын барилга/;
  • 2012-2013 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд байрлах Шанжин Орд ХХК-ийн Цайрт төмрийн хүдрийн уурхайн баяжуулах үйлдвэрийн Халаалтын тогооны барилга, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, Тоног төхөөрөмжийн агуулах, Уул уурхайн тоног төхөөрөмжийн нэгдсэн засварын төв, Дизель генераторын барилга байгууламжийн угсралтын ажил;
  • 2013-2014 онд Цайрт төмрийн хүдрийн уурхайн Баяжуулах үйлдвэрийн дараах барилга байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн юм.
    • Баяжуулах үйлдвэрийн гол корпусын барилга 96х96,4м хэмжээтэй, өндөр нь 29,85м төмөр бетонон баганан суурьтай металл карказан арагт бүтээцтэй шилэн хөвөн дулаалгатай сендвичин барилга
    • Хүнд машин механизмын граж 49,5х24м талбайтай, металл карказан арагт бүтээцтэй сендвичин барилга
    • Үйлдвэрийн ус нийлүүлэх шахуургат станц 55,8х9м талбайтай төмөр карказан арагт бүтээцтэй сендвичин барилга ус сорох болон түгээх цооног нь цутгамал төмөр бетонон бүтээцтэй.
    • Үйлдвэрийн хаягдал элсэн шахуургын станц 28,5х12м
    • Үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх цөөрөм диаметр нь 28м дугуй хэлбэрийн байгууламж
    • Шигшүүрийн барилга 21х24м суурь суух түвшин нь 9.1м, өндөр нь 25.7м цутгамал төмөр бетонон арагт бүтээцтэй.
    • Дунд болон жижиг бутлан ангилах цех 27.57х21м суурь суух түвшин нь -5.4м, өндөр нь 21,38м цутгамал төмөр бетонон арагт бүтээцтэй.
    • Баяжуулах үйлдвэрийн олборлолтын байгууламжийн анхдагч том бутлах цех 19.5х16.5м төмөр карказан хийцтэй сендвичин барилга суурь суух түвшин нь -13.3м, өндөр нь +9.5м бутлагчийн суурь нь цутгамал төмөр бетонон хийцтэй.
    • Баяжуулах үйлдвэрийн олборлолтын байгууламжийн тээрмийн агуулах 61.67х7м, суурь суух түвшин нь -4м, өндөр нь 27м цутгамал төмөр бетонон хийцтэй.

Мөн 2015 онд Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт 2-р баг хэмээх газарт Монгол улс болон БНХАУ-ын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа “Газрын тос олборлох” ажилд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиалгаар 21-р талбайн үйлдвэрлэлийн баазын дотоод үйл ажиллагаанд ашиглах Шатахуун түгээх станцыг барих ажлыг амжилттай гүйцэтгэснээр дараах ажлуудад дахин хамтарч ажилласан юм.

  • 2011-2016 онд баригдсан газрын тосны барилга байгууламжуудын бичиг баримтын бүрдлийг хангаж, улсын комисст хүлээлгэн өгөх ажил;
  • Хүнд машин механизмын зогсоол болох 2500м2 бетонон талбай цутгах ажил;
  • “Та-21 талбайн 2016 оны олборлолт нэмэгдүүлэх байгууламж” төслийн хүрээнд олборлолт нэмэгдүүлэх 49ш тосны цооногийн байгууламж, 18ш усны цооногийн байгууламж, 4ш ачилтын хэсгийн хоолойн барилгын иж бүрэн зургийн орчуулгын ажил;
  • “Та-21 талбайн ус халаах станцын иж бүрэн барилгын зураг”-ийн орчуулгын ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хамтын ажиллагааг баталгаажуулав.

Дээрх төслүүдийг амжилттай гүйцэтгэх гол түлхүүр нь компанийн чадварлаг, мэргэшсэн ажилтнууд, тэдний ажил болоод ар гэр, амьдралд санаа тавьдаг удирдлага, бие биенээ сургаж, урмаар тэтгэж, хамтдаа хөгждөг хамт олны нэгдэл юм. Бид гүйцэтгэсэн ажил, төсөл бүрээс урам зоригийг авч, маргаашийн ажлаа итгэл дүүрэн төлөвлөн ажиллаж байна.
Бид төсөл бүрийг “АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАСНЫ ДАРАА АЖЛАА ЭХЭЛЦГЭЭЕ” уриатайгаар ХАБЭА-н журам дүрмийг чанд мөрдөж хэрэгжүүлснээр өнгөрсөн 10 гаруй жилийн турш аливаа эрсдэлгүй ажиллаж чадсан нь бидний БАХАРХАЛ юм.

Манай компани үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, түүхий эд, барилгын материалын баазтай болох, барилгын салбарын хэрэгцээг хангах зорилгоор 2014 оноос Барилгын дүүргэгч материал болох элс, хайрганы үйлдвэрлэл болон граж, үйлдвэрийн автомат хаалга, барилгын гадна дотор бүх төрлийн хаалга, автомат хаалт үйлдвэрлэх, худалдаалах үйлдвэр, дэлгүүрийг нээж амжилттай ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа явуулж байгаа чиглэл болон төсөл бүр нь нийгэмд үргэлж эерэг нөлөөлөлтэй байж, ажлын байрыг нэмэгдүүлж, улсын эдийн засагт багагүй хэмжээний татварыг төвлөрүүлж чадсан юм.

Өчигдрийн амжилт – Маргаашийн тэмүүлэл

ХАМТРАН АЖИЛЛАНА

Орон сууцны, оффисын, үйлдвэрийн, нефтийн, усны барилга байгууламжийн угсралтын ажил үйлчилгээг чанартай хийнэ.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл холбоо барина уу?