Loading...
Он цагийн хэлхээс 2018-04-26T07:20:04+00:00

Барилгын бүх төрлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр хамтарч ажиллана.

Он цагийн хэлхээс

Он Юу болов
2006 он Сайрам Булган ХХК-ийг 2 гишүүнтэй байгуулав.
2008 он Барилга хот байгуулалтын тусгай зөвшөөрөл авав.
2008 он Анхны барилга болох 16 айлын орон сууцны барилгын угсралтыг өөрийн хөрөнгөөр эхлэв.
2009 он 16 айлын орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэж өгөв.
2010 он 108 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөв.
2011 он Жөн Юань ХХК-ийн захиалгаар 5 давхар оффисын барилгыг барьж, улсын комисст хүлээлгэж өгөв.
2011 он Уурхайн барилгын тендерт ялж, Монгол Шанжин Орд ХХК-ийн Цайрт төмрийн хүдрийн уурхайн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарав.
2011 он Шанжин Орд ХХК-ийн Цайрт төмрийн хүдрийн уурхайн туслах барилга байгууламжуудын угсралт хийв.
2012 он 2Шанжин Орд ХХК-ийн Цайрт төмрийн хүдрийн уурхайн туслах барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөв.
2012 он Стандарт хэрэгжүүлэгч байгууллага “ТОП СТАНДАРТ” цом өргөмжлөлөөр шагнуулав.
2013 он Шанжин Орд ХХК-ийн Цайрт төмрийн хүдрийн уурхайн гол корпусын барилгуудын угсралтын ажлыг гүйцэтгэв.
2013 он Компанийн инженерүүдийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, сургалт аялалд хамруулав.
2013 он Монголын Барилгын Инженерүүдийн Холбоонд гишүүнээр элсэв.
2013 он “Үндэсний бизнес хөгжлийн өрсөлдөх чадварт нөлөөлөх шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдэл” НҮТББ-аас МОНГОЛЫН МАНЛАЙ цом, өргөмжлэлөөр шагнуулав.
2013 он Монголын Бизнес Хөгжлийн гарц ТББ-аас “МОНГОЛ ЧАНАР” цом өргөмжлөлөөр шагнуулав.
2014 он Монголын Үндэсний Барилгын Ассоциацид гишүүнээр элсэв.
2014 он Үндэсний бизнес хөгжлийн нэгдлээс “Монголын манлай”
2015 он Дорнод аймаг Халхгол сум, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Газрын тос олборлох бүтээн байгуулалтын ажилд Туслан гүйцэтгэгчээр сонгогдов.
2015 он 2Дорнод аймаг Халхгол суманд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн дотоодын хэрэгцээны Шатахуун түгээх станцын угсралтын ажлыг гүйцэтгэв.
2016 он Дорнод аймаг Халхгол суманд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиалгаар Та-21-р талбайн Нефтийн барилга байгууламжийн төслийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд бичиг баримтын бүрдэл хангаж, улсын комисст хүлээлгэж өгөв.
2016 он Дорнод аймгийн Халхгол суманд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиалгаар хүнд машин механизмын зогсоол болох 2500м2 талбайтай, бетонон талбайн цутгалтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөв.
2016 он Дорнод аймгийн Халхгол суманд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиалгаар Та-21 талбайн Нефтийн барилга байгууламжийн төслийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд 2016 оны олборлох барилга байгууламжийн иж бүрэн зургийн орчуулгын ажлыг гүйцэтгэж, баталгаажуулав.
2016 он Компанийн 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.
2016 он Компанид тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Барилга хот байгуулалтын яамнаас ойн медаль, хүндэт жуух, тэргүүний барилгачин цол тэмдгүүдээр шагнав.
2017 он Дорнод аймгийн Халхгол суманд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиалгаар Та-21 талбайн Нефтийн барилга байгууламжийн төслийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд “Ус халаах станц”-ын барилга байгууламжийн иж бүрэн зургийн орчуулгын ажлыг гүйцэтгэж, баталгаажуулав.

Үргэлжлэл бий …

ХАМТРАН АЖИЛЛАНА

Орон сууцны, оффисын, үйлдвэрийн, нефтийн, усны барилга байгууламжийн угсралтын ажил үйлчилгээг чанартай хийнэ.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл холбоо барина уу?