Loading...
Үйл ажиллагааны чиглэл 2018-04-26T07:19:45+00:00

Барилгын бүх төрлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр хамтарч ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл

Барилга угсралт

Манай компани 2006 оны 11 сарын 23-ны өдөр гадаад дотоод худалдаа чиглэлээр байгуулагдсан болно. Улмаар 2008 онд Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын ажил гүйцэтгэх хүрээнд Тусгай зөвшөөрөл авч, анхны мансардтай, таван давхар, 16 айлын орон сууцны барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэснээр барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Улмаар 108 айлын орон сууцны барилга, 50х21м суурийн талбайтай 5 давхар оффисын барилга, мөн оффисын байрны халаалтын тогооны барилга, бохир усны цооног, гадна шугам сүлжээний сувагчлал, хүн явж завсар үйлчилгээ хийх боломжтой төмөр бетон суваг, 2011 онд БНХАУ-д болсон тендерт оролцож Цайрт төмрийн хүдрийн 1,300,000 тн/жил хүчин чадалтай уул уурхайн цогцолбор барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчийн эрх авч, 2011-2012 онд уурхайн ажилчдын туслах барилга /Оффис, Зочид буудал, Цайны газар 2ш, Баяжуулах ажилчдын байр, Халуун усны байр, Авто граж, Лабораторийн барилга, Сэлбэгийн агуулахын барилга /, 2012-2014 онд уурхайн гол корпусын баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн болно.

services-tabs-139154408 services-tabs-139154408
services-tabs-139154408 services-tabs-139154408

Мөн 2015 оноос Монгол улс БНХАУ-ын засгийн газрын хэлэлцээрийн дагуу хийгдэж байгаа газрын тос олборлох бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж дотоодын хэрэгцээний шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил болон хүнд машин механизмын зогсоол болох 2500м2 талбайн цутгалтын ажлыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгөв.

Барилга угсралт
1. Газар шорооны ажил
2. Суурийн ажил
3. Карказ угсралт (багана, дам нуруу, хучилт)
4. Ханын ажил (гадна, дотор)
5. Дээврийн ажил
6. Хаалга цонхны ажил
7. Заслын ажил (гадна, дотор)
8. Шалны ажил (гадна, дотор)
9. Цахилгааны ажил (гадна, дотор)
10. Сантехникийн ажил (гадна, дотор)
11. Халаалын ажил (гадна, дотор)
12. Холбоо дохиоллын ажил (гадна, дотор)
13. Гадна тохижилтын ажил

Өчигдрийн амжилт – Маргаашийн тэмүүлэл

Барилга материал үйлдвэрлэл

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас барилга, орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаатай холбогдон барилгын салбар хурдацтай хөгжиж, бүтээн байгуулалтын ажлууд ихээр өрнөж байгаатай холбогдуулан барилгын материалын голлох түүхий эд болох элс, хайрганы хэрэгцээ шаардлага нэмэгдсэн юм.
Барилгын угсралтын гол түүхий эд болох элс хайргыг үйлдвэрлэж, компанийн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилга, зам гүүр, бетон зуурмагийн компаниудыг хангах зорилгоор Ядам Од ХХК-ийг байгуулж, 2014 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 12-р хороонд байрлах Элст хайрхан гэх газарт MV-014382 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.

services-tabs-139154408

Тус дүүргэгч материал, элс хайрга бутлан ангилах үйлдвэр нь
– Элс /угаасан/
– Элс /угаагаагүй/
– Буталсан угаасан хайрга /5-10мм/
– Буталсан угаасан хайрга /10-20мм/
– Буталсан хайрга /0,5см/
бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх 3 хэсгээс бүрдэж байгаа ба нэг жилд дунджаар 140.000м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

ХАМТРАН АЖИЛЛАНА

Орон сууцны, оффисын, үйлдвэрийн, нефтийн, усны барилга байгууламжийн угсралтын ажил үйлчилгээг чанартай хийнэ.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл холбоо барина уу?